А.Меркелийг залгамжлагч Канцлерын албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-10 17:01:42

БЕРЛИН. /TASS/. ХБНГУ-ын “Христийн Ардчилсан холбоо” /ХАХ/ намын дарга Аннегрет Крамп-Карренбауэр тус улсын Канцлер Ангела Меркелийн бүрэн эрхийн хугацаа 2021 онд албан ёсоор дууссаны дараа уг албан тушаалд нэрээ дэвшүүлэх бодолгүй байгаагаа намынхаа тэргүүлэгчдэд мэдэгджээ.


Крамп-Карренбауэр сонгуулийн дараа намын даргын албан тушаалаас огцорно гэж намын гишүүддээ мэдэгдсэн тухай “Focus” сонинд эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичсэн байна. Тэрбээр консервативчуудаас намын даргын албан тушаалд нэр дэвшигчдийг сонгох үйл явцыг энэ зун эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Германы ажиглагчдын үзэж байгаар Хойд Рейн мужийн Ерөнхий сайд Вестфалия Армин Лашет сонгогдох магадлал өндөр байна.


Крамп-Карренбауэр 2018 оны 12 дугаар сард Хамбург хотод болсон намын их хурлаар 2005 оноос хойш Германы Засгийн газрыг тэргүүлж байгаа А.Меркелийн оронд ХАХ намын даргаар сонгогдсон юм. А.Меркель намын даргын суудлын төлөө өрсөлдөхгүй гэдгээ урьд нь мэдэгдсэн билээ.


Связанные новости