Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-09 19:05:50

ДАБЛИН. /BBC/. Ирландад бямба гарагт явуулсан бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлсэн байна. Парламентын 160 төлөөлөгчийг сонгох сонгуульд улс төрийн гурван гол нам ойролцоо санал авсан байх магадлалтай байгаа ажээ.


Бүх нийтийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар бямба гарагийн оройн 22 цагт хаагдсан байна. Сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Фине Гэл, Шинн Фейн, Фианна Файл намын сонгогчдын саналын хувь тун ойролцоо байжээ. 

Связанные новости