Оросын экспортын төвийн Ахлах дэд-ерөнхийлөгч И.Н.Жукийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-07 10:30:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа Оросын экспортын төв буюу “РЭЦ” компанийн Ахлах дэд-ерөнхийлөгч И.Н.Жукийг энэ сарын 6-нд хүлээн авч уулзжээ.


Уулзалтын үеэр “РЭЦ” компанийн Ахлах дэд-ерөнхийлөгч И.Н.Жук өөрийн байгууллагын үндсэн чиг үүргийн талаар товч танилцуулж, Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.


Элчин сайд Д.Даваа, "Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээ”-г байгуулсан. Энэ нь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн тул энэхүү харилцааг худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай бодит хамтын ажиллагаагаар бэхжүүлэх шаардлагатай байгаа" хэмээгээд цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарахаа нотолсон байна.

Связанные новости