Монгол, Кувейтийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-04 15:22:54
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кувейт Улсад ажиллаж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кувейт Улсын Ерөнхий сайд асан Эрхэм дээд Шейх Нассер Аль-Мухаммад Аль-Ахмад Аль-Жабер Аль-Мубарак Аль-Сабахт бараалхлаа.


Уулзалтад Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг, Кувейтийн Гадаад хэргийн дэд сайд Халид Аль-Жаралла, Туслах сайд Али Сулейман Аль-Саийд болон албаны бусад хүмүүс оролцжээ.


Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Эрхэм дээд Шейх Нассер Аль-Мухаммадад Монгол, Кувейтийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч мэдээл өгч, 2020 онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг ийнхүү өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм дээд Шейхийн зүгээс элэгсэг дотно хандаж, анхаарч дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн байна.


Талууд бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон бөгөөд Шейх Нассер Аль-Мухаммад Кувейт, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Связанные новости