Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө татах боломжийн талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-31 18:22:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа энэ сарын 30-нд өдөр Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк дахь Монгол Улсын төлөөлөгч Г.Цэрэнпүрэв болон Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Зөвлөлийн ахлах зөвлөх Д.Моломжамц нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнууд оролцжээ.


Уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, зарим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө татах, хамтран ажиллах нөөц боломжийн талаар санал солилцсон байна.

Связанные новости