"Могойн гол", "Монгол даатгал"-ын хувьцааны ханш хамгийн өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр нэгдүгээр сарын 28-нд I, II, III ангиллын 22 ХК-ийн 43.543.997 төгрөгийн үнийн дүн бүхий 113.058 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан байна.
Энэ өдөр "Могойн гол" (BDL+15.00%) болон "Монгол даатгал" ХК (CHE+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат" (SIL-7.94%) болон "Ард Даатгал" ХК (AIC-3.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.06 хувиар өсөж, 18897.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.668.653.972,485.46 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.