Аймгийн төсвийг 19.6 тэрбум төгрөгөөр баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Дорноговь /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ИТХ-аас 2020 оны аймгийн суурь орлогыг 19.6 тэрбум, зарлагыг мөн 19.6 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгийг есөн тэрбум төгрөг байхаар баталжээ.
Энэ онд хэрэгжүүлэх аймгийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал зэрэг нийгмийн үйл ажиллагааны зардлыг өмнөх оныхоос нэмэгдүүлсэн байна.
Харин энэ онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой хүн эмнэлгийн барилга, Сүмбэр сумын 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгыг ашиглалтад оруулах бол Шивээговь суманд ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилгын ажлыг эхлэхээр болжээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня