АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капротыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-13 09:42:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капрот болон албаны бусад төлөөлөгчийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. 


Уулзалтад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир болон холбогдох бусад газар, хэлтсийн захирлууд, АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капрот, АНУ-ын Сангийн яамны Зүүн азийн асуудал эрхэлсэн эдийн засагч Алисон МкГээ, АНУ-аас Монгол Улсад суух дэд элчин сайд Грегорий Мэй нар оролцлоо.


Талууд Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үйл явцын талаар мэдээлэл солилцов. Мөн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын эрчимтэй хяналтаас 2020 онд багтаж гарахаар зорьж ажиллаж буй талаараа онцолсон бол АНУ-ын зүгээс Монгол Улсыг ФАТФ-ын Эрчимтэй хяналтаас гарахад дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийллээ.

Связанные новости