Эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан зөвлөхүүд санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭГадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газраас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхүүдийн клубын анхдугаар уулзалтыг энэ сарын 15-нд Гадаад хэргийн яаманд зохион байгуулав.
Эдийн засгийн зөвлөхүүдийн клуб нь албан бус, тотмол уулзалтуудыг зохион байгуулах замаар Монгол Улсын эдийн засгийн гадаад бодлого, Дипломат төлөөлөгчийн газруудаас эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд Монгол Улсад хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцох зорилготой. Эдийн засгийн зөвлөхүүдийн клубын анхдугаар уулзалтыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж, Эдийн засгийн хамтын ажиллагааны газраас Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийн талаар мэдээллээ.