Амралтын өдрүүдэд мэргэжлийн хяналтын 345 албан хаагч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-01 17:53:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 30, 31 болон энэ оны нэгдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 345 албан хаагч ажиллаж байгаа талаар МХЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, шинэ жилийн баярын өдрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас шуурхай жижүүр томилон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Үүнээс гадна “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолийн хэрэгжилтийг хянан НМХГ, МХЕГ-ын албан хаагчид 24 цагаар ажиллаж байна. 


Связанные новости