ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консулд экзекватур гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-27 10:15:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид өчигдөр экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүслээ.


Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Связанные новости