ХҮН-ын даргаар С.Боргилыг томилох саналаа Дээд шүүхэд хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХөдөлмөрийн Үндэсний намын хамтарсан Төв хороо энэ сарын 18-нд хуралджээ.
Хурлаар тус намыг удирдах бүрэн эрхийг С.Боргилд шилжүүлэх нэгдсэн шийдвэрийг баталгаажуулсан байна.
Үүгээр тус намын залуучууд улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдмэл байр суурийг эрхэмлэж, үүсээд байсан ээдрээт байдлаа нэг мөр шийдэж, олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдахгүй эрч хүчтэй ажиллахаар болсон хэмээн дүгнэж байна.
Хурал 65 хувийн ирцтэйгээр үргэлжилсэн ба намын Төв хорооны хурлын шийдвэрийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн аж.
Б.Туул
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня