Цагдаагийн ажилтнууд малчдад тусламж илгээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-19 10:48:57

Монгол улсын хэмжээнд өвөлжилт болон хаваржилт хүндэрсэн аймгуудад туслах аян өрнөж байна.

Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Дундговь, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн 45 сумын 5000 орчим малчин өрхөд туслалцаа үзүүлэх " Сайн үйлсийн нэг сарын аян"-д цагдаагийн байгууллага нэгдэж хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан юм. Цагдаагийн ерөнхий газраас өнгөрөгч сарын 17-ноос энэ сарын 17 хүртэл цагдаагийн алба хаагчдынхаа дунд уг аяныг өрнүүлж 1.803.000 төгрөг бэлэн мөнгөөр, хивэг 64 шуудай, нэмнээ, элгэвч зэрэг шаардлагатай зүйлсийг цуглуулан Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэж өглөө.

Ж.Батсайхан

Связанные новости