Энэ өдөр 1.6 сая ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын
29-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 326.4 сая төгрөгийн үнийн
дүн бүхий 1.6 сая ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс 13 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш
тогтвортой байлаа. Энэ өдөр "Махимпекс" (MMX+10.97%) болон
"Хөх ган" ХК (HGN+6.10%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" (HRL-13.79%) болон
"Багануур" ХК (MIB-13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.55 хувиар өсч 18774.08 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.530.514.044.137.65 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.