БНАСАУ пуужин харвасныг Канад зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-29 12:09:44

ОТТАВА. /TASS/. БНАСАУ баллистик пуужин ээлжит удаагаа харвасныг Канадын эрх баригчид зэмлэн буруушааж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгодоо хүрэхийн тулд яриа хэлэлцээндээ эргэн орохыг эрх баригчдад уриалжээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.  


"БНАСАУ хоёр баллистик пуужин харвасныг түүнчлэн өмнөх туршилтуудыг Канад эрс зэмлэн буруушааж байгаа бөгөөд энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж буй явдал юм” хэмээн мэдэгдэлд дурджээ. Үүнтэй холбогдуулан иймэрхүү өдөөн хатгасан үйлдлээ зогсоож, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд яриа хэлэлцээндээ эргэн орохыг Канадын Гадаад хэргийн яам БНАСАУ-ын эрх баригчдад уриалжээ.


Өнгөрсөн пүрэв гарагийн орой БНАСАУ ямар төрлийнх нь тодорхойгүй хоёр пуужин харвасан тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо өмнө нь мэдэгдсэн юм.  

Связанные новости