Монгол-Индонезийн бизнес эрхлэгчдийн уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Индонезийн бизнес эрхлэгчид уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
Энэ талаар энэ 11-р
сарын 25-нд “Шангри Ла” зочид буудалд болох Монгол-Индонезийн бизнес
эрхлэгчдийн уулзалтаар ярилцах юм. Уулзалтад оролцохоор Индонезийн ХАА, хүнс,
эм, эмийн бүтээгдэхүүн, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний компаниудын удирдлагууд ирж буй юм.
Уулзалт нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг, бизнесийн боломжуудыг нээх зорилготойг зохион байгуулагчид хэлж байна. Уулзалтыг Бүгд Найрамдах Индонез улсын Бээжин дэх ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулах юм.