Улаанбаатарт 13-15 хэм дулаан
ЛАВЛАГААИхэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи төвийн нутгаар баруун өмнөөс, зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Комментарии