Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ЛАВЛАГАААргын тооллын 9 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Суулга одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын хагас дунд улирал 17 цаг 50 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Комментарии