Монгол Улсын түүх, эдийн засгийн хөгжлийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-11 16:22:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж  энэ сарын 8-нд “Дипломат яриа хэлэлцээ” уулзалтад илтгэгчээр оролцов.


АНУ-ын Колумбын Их Сургуулийн төгсөгчдийн Сингапур дахь холбооноос санаачилсан уулзалтын анхны зочин Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын түүх, улс төр, ардчиллын өрнөл, өнөөгийн эдийн засаг, гадаад худалдаа болон Монгол-Сингапурын харилцааны талаар илтгэл тавьсан юм. Уулзалтад Колумбын Их Сургуулийн төгсөгчдөөс гадна банк санхүү, олон улсын хөрөнгө оруулалт, зөвлөх байгууллагууд болон төрийн албаны төлөөлөгчид зочноор оролцов.


Колумбын Их Сургуулийн төгсөгчдийн Сингапур дахь холбоог 1995 онд байгуулсан бөгөөд тус сургуулийг төгссөн оюутнуудын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор ажилладаг юм байна.

Связанные новости