Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Украин улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Украин Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Дещиця нар “Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол, Украин Улсын Засгийн газрын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн зэрэгцээ, бизнес, аялал жуулчлалын болон бусад салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм. Хэлэлцээрт Варшав хотноо энэ сарын 8-нд гарын үсэг зуржээ.