Энэ өдөр 426.674 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 28 ХК-ийн 92.7 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 426.674 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны
ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш
тогтвортой байлаа.
Энэ өдөр "Фронтиер
Лэнд Групп" (MDR+14.29%) болон "Монголын цахилгаан
холбоо" ХК (SMCH+7.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Мик холдинг" (MIK-10.06%) болон
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-4.90%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.02 хувиар
өсч 18457.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.436.487.927.672.29 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.