Дөрөвдүгээр сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-15 09:11:18

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 4 дүгээр зөвлөгөөн МҮЭСТО-д болно.

10.00 цагт Монголын Хуульчдын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитраас бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх практикийг төлөвшүүлэх болон арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 402 тоотод мэдээлэл хийнэ.

10.00 цагт НЗДТГ, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ- тай хамтран зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт Хүндэт харуулын 032 дугаар ангид /Офицеруудын ордноос цайз орох замд/ болно.

10.00 цагт "Техник импорт" гаалийн хяналтын бүсэд импортын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг импортлох үеийн хяналт, хэрэглээ, аюулгүй ажиллагаа, ахуйн хийг хэрэглэх үед гарч болзошгүй эрсдэл, хадгалалт, хяналт багажилт шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзүүлэх сургалт зохион байгуулна.

10.00 цагт Хатан Туул Голоо Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн, Гамшгийн Эсрэг Үндэсний Төв, МБОИЗ хамтран Туул голын тулгамдсан асуудлаар Сонсголонгийн гүүрний баруун талд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 89126807; 99119877

10.30 цагт Төрийн болон орон нутийн өмчийн улсын үзлэг, тооллогын нээлт Сангийн яаманд болно.

11.00 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Оёдолчдын 3 дугаар зөвлөгөөн Улаанбаатар чуулгын байранд болно.

11.00 цагт ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан гаргаж буй “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлтийн үйл ажиллагаа ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

11.00 цагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын байрны 6 давхарын хурлын танхимд НҮБ-ын Хүн амын сан болон JCI Progress байгууллага залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

12.00 цагт “Эрхээ хамгаалъя” ТББ-аас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон НӨХГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрын асуудлаар нотлох баримт бүхий шаардлага хүргүүлэх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар "Mонгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00 цагт НӨАТУС-ны нэгжийн байранд Гааль татварын ерөнхий газар, Сангийн яамнаас хамтран зохион байгуулдаг e-barimt сугалааны азтануудын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт "Дэлхийн дүрслэх урлагийн салбарын гол тоглогчид" сэдэвт хэлэлцүүлэг Америкийн соёл мэдээллийн төв (хуучнаар Нацагдоржийн номын сан)-д байрлах "976 Арт Галерей"-д болно.

Связанные новости