Засгийн газрын богино болон урт хугацааны үнэт цаас арилжаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам энэ сарын 18-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 14.318 хувийн хүүтэй богино хугацааны, 15.750 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаас арилжаална.
Богино хугацааны үнэт цаас 12 долоо хоногийн хугацаатай бөгөөд 100 мянган ширхэгийг борлуулна. Үнэт цаасны нэгж бүрийг 100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хямдруулсан нөхцлөөр 87 мянга 505 төгрөгөөр борлуулах аж. Хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд төлөгдөх юм.
Харин урт хугацааны үнэт цаас 3 жилийн хугацаатай юм. Нийт 100 мянган ширхэг гарах тус үнэт цаасны нэгж бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Хүүгийн төлбөр улирал тутамд төлөгдөнө.
Ч.Ариунболд