“Эдийн засгийн чуулган-2019”-аар өрсөлдөх чадварыг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-29 18:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн чуулган-2019” маргааш МҮХАҮТ-ын хурлын танхимд нээгдэнэ.

Чуулган нь жил бүр манай орны эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй зүйлийг хөндөн ярилцаж мэдээлэл солилцон, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг төр, хувийн хэвшлийн хэлцлийн индэр болсоор ирснийг зохион байгуулагчид онцолж байна. Энэ удаагийн чуулганыг МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ, Монголын бизнесийн зөвлөл, СЕО клуб зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Чуулганаар "Монгол Улсын өрсөлдөх чадвар", "Бизнес эрхлэхүй" гэсэн 2 үндсэн илтгэл хэлэлцүүлж, "Хариуцлагатай Монгол", "Саарал Монгол", "Бүтээлч Монгол", "Залуу Монгол", "Монголын эдийн засгийн форум: Өнгөрсөн ба ирээдүй" гэсэн сэдвээр нэгдсэн хуралдаанууд болох аж.


Энэ жилийн чуулганы үндсэн илтгэгчээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судлагааны төвийн захирал Б.Лакшми, Дэлхийн банк групп, ОУСК-ийн хөрөнгө оруулалтын бодлого төслийн удирдагч Д.Жигжидмаа нар байх юм.

Связанные новости