Тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээг дуусгавар болгох саналаа эргэж харахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-28 13:50:27
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Foxnews/. Япон улстай цэргийн тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээгээ дуусгавар болгох саналаа эргэж харахыг АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан төлөөлөгч Дэвид Стилуэлл БНСУ-ын эрх баригчдад уриалжээ.


Д.Стилуэлл ням гарагт Токиод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. Япон улстай цэргийн тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээг БНСУ дахин сунгахгүй байхаар шийдвэрлэсэн тул уг гэрээ ирэх 11 дүгээр сарын 23-нд дуусгавар болох юм байна. 


АНУ-аар зуучлуулалгүйгээр хоёр тал маргаантай асуудлаа шийдвэрлэх бүтээлч арга замуудыг хайж олох хэрэгтэй хэмээн Д.Стилуэлл мэдэгджээ. Энэхүү гэрээ нь Япон, БНСУ-аас гадна АНУ-д ашигтай болохыг тэрбээр нэмж хэлсэн байна.


Связанные новости