АНУ Сирийн зүүн хойд нутагт нэмэлт хүчээ илгээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-25 11:31:03

ВАШИНГТОН. /TASS/. “Лалын улс” террорист бүлэглэлийн террористуудаас газрын тосны ордуудыг хамгаалах зорилгоор АНУ-ын Батлан хамгаалахын яам Сирийн зүүн хойд нутагт нэмэлт хүч, зэвсэг хэрэгсэл илгээж байна. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.


“Лалын улс” бүлэглэл юмуу нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэгч бусад субъектуудын гарт газрын тосны ордуудыг оруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт цэргийн хүч, техник хэрэгсэл илгээх замаар АНУ Сирийн ардчилсан хүчний эвслийн түншүүдтэйгээ үйл ажиллагаагаа уялдуулж, байр сууриа бэхжүүлж байна. Лалын улс бүлэглэлийн орлогын гол эх үүсвэр болсон газрын тосны ордуудыг ханялтадаа авсан нь АНУ болон манай түншүүдийн “Лалын улс” бүлэглэлтэй хийсэн тэмцлээс олсон хамгийн том ололт амжилтуудын нэг юм. Террористуудтай тэмцэх ажиллагаа үргэлжилж байна.” хэмээн баримт бичигт дурджээ.  

Связанные новости