"БРИКС"-ийн орнууд өөрсдийн “Netflix” хувилбараа гаргаж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-24 14:14:21

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Globo/. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн улсууд багтдаг “БРИКС”-ийн орнууд өөрсдийн кино үйлдвэрлэлийн салбарыг нэрд гаргахын тулд “Netflix”-тэй төстэй стриминг үйлчилгээг гаргаж магадгүй байна.


Бразилын Иргэний нийгмийн асуудал эрхэлсэн сайд Осмар Терра БНХАУ-ын Соёлын яамны төлөөлөгч болон Хятадын хамгийн том дуу дүрсний контент үйлдвэрлэгч “China Media Group”-н төлөөлөгчтэй уулзах үеэрээ энэ боломжийн талаар хэлэлцжээ. 


Энэ санаачлагыг хэрэгжүүлбэл санхүүжилт олох хүндрэл бэрхшээлтэй тулгараад буй "БРИКС"-ийн орнуудын кино үйлдвэрлэгчид энэхүү стриминг үйлчилгээг ашиглах боломжтой аж. Бразилын эрх баригчдын үзэж байгаагаар, энэхүү төсөлд "БРИКС"-ийн банк болох Хөгжлийн шинэ банк хөрөнгө мөнгө олгож магадгүй аж. 

Связанные новости