ӨНӨӨДӨР: “Цайны зам ба Нүүдэлчид” эрдэм шинжилгээний хурал болно
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:
“Blue Sky” зочид
буудалд АТГ, НЗДТГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хаагчдын
ёс зүйн форум болно.
09.00 цагт ХХААХҮЯ-нд “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно.
09.00 цагт Барилгын хөгжлийн төвд "Барилгын салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо" хэлэлцүүлэг болно. Утас: 99832662, 98001160
09.00 цагт Шинжлэх ухааны академийн байранд “Цайны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99988211
09.00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нийслэлийн 139 дүгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажилтай танилцана. Утас: 88054040
09.30 цагт “Холидэй
Инн” зочид буудалд Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төслийн нээлт
болно.
10.00 цагт
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт
ГХЯ-нд судлаач Херман Констены "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор"
номын нээлт болно.
10.00 цагт
ХХААХҮЯ-нд хөдөө аж ахуйн салбарын инновацыг хөгжүүлж, экспорт орлох шилдэг
бүтээл тодруулна. Утас: 88087892
11.00 цагт
ОБЕГ-т Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын алба
хаагчид тус байгууллагын хоёр алба хаагч болон өрх толгойлсон олон хүүхэдтэй
иргэн Д.Цэцэгбадамд өргөө цагаан гэр бэлэглэнэ. Утас: 86150069
11.00 цагт
Тусгаар тогтнолын ордонд “Outbound Travel Mart (#OTM)” аяллын үзэсгэлэн эхэлнэ.
Утас: 99049074
14.00 цагт
СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют театр”-т “Дэжидийн
Жигжид монгол киноны үндэсний онцлог, хэв шинжийг буй болгосон нь” эрдэм
шинжилгээний хурал болно. Утас: 89144545
14.00 цагт
СУИС-ийн “Оюутан театр”-т “Монгол хүний үнэт зүйл” хэлэлцүүлэг болно. Утас:
70137055, 99133438
17.00 цагт Уран
зургийн галерейд “Оны шилдэг бүтээл-2019” дүрслэх урлагийн шилдэг бүтээл
шалгаруулах ёслол болно. Утас: 99849000