Филиппинд газар хөдөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАНИЛА. /Kyodo/. Лхагва гаргийн орой Филиппиний өмнөд нутгийн Минданао арал дээр 6.4 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлжээ.
Газар хөдлөлтийн голомт Минданао арлын өмнөд хэсэгт, 14 километрийн гүнд байжээ. Цунамийн аюул үүсээгүй болохыг Номхон далайн цунамийн аюулаас урьдчилан анхааруулах төвөөс мэдэгдсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол, гэмтсэн хүмүүсийн талаарх мэдээлэл байхгүй байна. Эрх баригчид газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас цуурсан барилга байшингаас хол байхыг оршин суугчдад зөвлөжээ.