Р.Эрдоган В.Путин нар уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сарын 22-нд уулзана гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас лхагва гарагт мэдэгджээ.
Туркийн Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх нэг өдрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар Сочи хотноо уулзана гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна.