Порошенко: Украины эрх баригчид чадах бүхнээ хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /TASS/. Донбасс бүс нутагт гал зогсоох гэрээг хэрэгжүүлэхийн тулд Украины эрх баригчид чадах бүхнээ хийж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр мэдэгджээ.
"Одоогийн байдлаар бид ямар ч хохирол амсаагүй байна. Гал зогсоох дэглэмийг сахиулахын төлөө эрх барих бүх шатны албан хаагчид чадах бүхнээ хийж байгаа" гэж Порошенко Украины телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаад, "Донбасс бүс нутгийн байдал ерөнхийдөө тогтворжиж байгаа бөгөөд дахин цэрэгт татах ажиллагаа явуулахгүй. Гэхдээ байдал муудвал цэрэг татах л болно" гэж сануулсан байна.
2014 оны есдүгээр сард Минск хотод байгуулсан гэрээг хэрэгжүүлэх 13 нөхцөл бүхий арга хэмжээний багцад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Украин, ОХУ-ын төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сарын 12-нд гарын үсэг зурсан. Уг багцыг Нормандын дөрвөл буюу ОХУ, Герман, Франц, Украины удирдагчид харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан байна.
Д.Нямтулга
Комментарии