“Талибан” хэлэлцээгээ дахин эхлүүлэхийг АНУ-д уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /NHK/.
Афганистаны босогчдын “Талибан”
хөдөлгөөн яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэхийг АНУ-д уриалсан байна.
“Найрамдлын
хэлэлцээ явуулах боломж нээлттэй хэвээр байна” гэж “Талибан”-ы хэвлэлийн
төлөөлөгч Сухайль Шахин “NHK” сувагт өнгөрсөн ням гарагт мэдээлжээ. “Талибан” Орос, Хятад, Иран,
Пакистаны Засгийн газрын төлөөлөгчидтэй холбоо тогтооход АНУ-ыг хэлэлцээгээ
үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэгт талууд бүгд санал нийлсэн гэж С.Шахин нэмж хэлжээ.
Өнгөрсөн есдүгээр
сард “Талибан” хөдөлгөөнтэй гэрээний төслийг байгуулсан талаар АНУ-ын тусгай
төлөөлөгч Залмай Халилзад мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп Кабул хотод болсон дэлбэрэлтийн улмаас
12 хүн амиа алдсаны дунд Америкийн цэрэг байсантай холбоотойгоор “Талибан”-тай өрнүүлж байсан хэлэлцээг
цуцалсан юм. Уг халдлагын хариуцлагыг "Талибан" хүлээсэн байна.