БНАСАУ-ын төлөөлөгчид Шведэд очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-04 11:33:00

СТОКХОЛМ. /Kyodo/. БНАСАУ-ын цөмийн асуудал хариуцсан төлөөлөгч Ким Мён Гил тэргүүтэй төлөөлөгчид пүрэв гарагт Швед улсад хүрэлцэн очжээ.


Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, Пёньяныг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ-БНАСАУ-ын ажлын түвшний хэлэлцээний бэлтгэл ажил Шведэд үргэлжилж байгаа ажээ.


Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хэдэн сарын турш зогсонги байдалд орсон хэлэлцээ амжилттай үргэлжлэх эсэхэд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, тэд хэлэлцээ хийхийг хүссэн, бид тэдэнтэй удахгүй хэлэлцэнэ гэжээ. Шведэд болох хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бигун тэргүүтэй төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.


БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мягмар гарагийн мэдэгдэлд баасан гарагт урьдчилан холбоо тогтоосны дараа хэлэлцээ хийнэ хэмээн тэмдэглэсэн боловч хэлэлцээ хаана болох талаар дурдаагүй байсан юм. 

Связанные новости