Перугийн Хууль зүйн сайд тус улсын шинэ Ерөнхий сайд болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУЭНОС-АЙРЕС. /Andina/. Перугийн Хууль зүйн сайд Висенте Себальос өнгөрсөн даваа гарагт тус улсын Ерөнхий сайдын хувиар тангараг өргөжээ.
Энэ албан тушаалд тэрбээр Сальвадор дель Соларын оронд солигдож байгаа аж. Хууль зүйн сайдын албан
тушаалыг хэн эрхлэх нь тодорхойгүй байна.
Перугийн Ерөнхий сайд дель Солар Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг Конгресс
хэлэлцэхийг санал болгожээ. Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг сонгох үйл явцад
өөрчлөлт оруулах шаардлагатай талаар гүйцэтгэх эрх мэдэл болон парламентын
хооронд санал зөрөлдөөн үүссэнтэй холбоотойгоор тэрбээр ийнхүү санал болгосон
байна.
Шүүгчдийг сонгохоос өмнө Сайд нарын зөвлөлд итгэл үзүүлэх эсэх асуудлыг
Конгресс авч хэлэлцэх ёстой хэмээн Перугийн Ерөнхийлөгч Мартин Вискарра мөн мэдэгджээ. Гэсэн хэдий ч Перугийн Ерөнхийлөгч хууль тогтоох байгууллагыг тараах
тухай мэдэгдсэнтэй холбоотойгоор парламентын гишүүд шүүгчдэд нэр дэвшигчдийн
санал хураалтын хугацааг хойшлуулахаас татгалзсан байна.