Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь бидний нийтлэг зорилго хэмээн мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /TASS/.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь ОХУ,
Японы нийтлэг зорилго хэмээн Японы Сайд нарийн танхимын Ерөнхий нарийн бичгийн
дарга Ёсихидэ Суга сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь Япон, Оросын нийтлэг
зорилго юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглээд, хоёр улсын удирдагчид ижил байр
суурьтай байгааг цохон тэмдэглэжээ.
"Хоёр улсын удирдагчид БНАСАУ-ын асуудлаар санал бодлоо идэвхтэй солилцож
байгаа. Би энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзаж байна” хэмээн
тэрбээр ярьсан байна.
Энэ оны зун БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд пуужин хөөргөсөн юм. Япон,
БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, энэ туршилт нь ойрын зайн тусгалтай баллистик
пуужингийн туршилт байсан аж.
Связанные новости

