АНУ Саудын Арабад “Patriot” пуужингийн систем байрлуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /AP/. Саудын Арабын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор агаарын орон зайн ажиглалтын дөрвөн систем болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах “Patriot” системийг тус улс руу илгээнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
Энэ сарын эхээр Саудын Арабын төрийн өмчит газрын тосны үйлдвэрт болсон халдлагатай холбогдуулан Пентагон ийнхүү мэдэгдсэн байна.
Халдлагын талаарх бүх нотлох баримт Ираны оролцоо бий гэдгийг харуулж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Ойрхи Дорнодод АНУ-ын цэргүүдийг нэмж байрлуулах төлөвлөгөөг танилцуулжээ.