АНУ хүлээн авах дүрвэгсдийн тоог хязгаарлах бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/.
АНУ-ын Засаг захиргаа 2020 оны санхүүгийн жилд хүлээн авах дүрвэгсдийн тоог 18 мянга болгож бууруулах бодолтой байна. Энэ тухай
Төрийн департаментын хэвэлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна.
"2020 оны санхүүгийн жилд АНУ дүрвэгсдийн статус олгох, орогнол хүсэх тухай шинээр гаргасан 368 мянга гаруй хүсэлтийг хүлээн авч магадгүй байна. Хүлээн авах дүрвэгсдийн тоонд шинэ хязгаар тогтоохтой холбогдуулан эдгээрээс нийт 18 мянган дүрвэгчийг шилжин суурьшихыг санал болгож байна" хэмээн баримт бичигт дурджээ.
2019 оны санхүүгийн жилд хүлээн авах дүрвэгсдийн тоог АНУ 30
мянгаар хязгаарлаж байжээ. Ийнхүү тус улс хүлээн авах дүрвэгсдийн тоог хоёр дахин бууруулж байгаа аж.
Түүнчлэн дийлэнх тохиолдолд орон нутаг, муж улсын эрх баригчид тухайн дүрвэгсдийг хүлээж авахыг зөвшөөрсөн тохиолдолд л АНУ-ын нутаг дэвсгэрт шилжин суурьших ёстойг тусгасан гүйцэтгэх
захирамжийг Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт гаргасан
байна.