“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх” улс төрийн тунхаглалыг баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-25 14:47:28
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью- Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы хүрээнд, энэ сарын 23-нд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх нь” сэдэвт өндөр түвшний анхдугаар уулзалт боллоо. 

Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд  оролцож Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлэл өглөө.

НҮБ-ын гишүүн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Байнгын төлөөлөгч, мөн олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон энэхүү уулзалтаар “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх” тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр баталжээ.

Связанные новости