ӨНӨӨДӨР: Монгол Улсын 2019-2020 оны эдийн засгийн төлвийг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-09-25 06:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 25-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалт эхэлнэ.

09.00 цагт Удирдлагын академийн 215, 301 тоотод “Төрийн бодлого томьёолох, олон нийтийн шинэ мэдээллийн хэрэгсэл, улс төрийн өөрчлөлт” сэдэвт сургалт болно.

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн хаалтын ёслол болно.

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцуулна. Утас: 91887887

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Шангри Ла” зочид буудалд АХБ-наас Азийн эдийн засгийн шинэчилсэн төлөв болон Монгол Улсын 2019-2020 оны эдийн засгийн төлөвийг танилцуулна.

11.00 цагт “Лавай” худалдааны төвд “Mах, хүнсний ногоо,цагаан идээ 2019” үзэсгэлэн худалдааны нээлт болно. Утас: 88118250

12.00 цагт Сүхбаатарын талбайд УУХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

14.00 цагт МҮХАҮТ-д “Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь” үндэсний форум болно.

УИХ-ын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд 10.00 цагт “Тавантолгой түлш” компани, 11.00 цагт Дундын агуулах-Тахилт, 12.00 цагт Долоон буудлын Экстра төвийн борлуулалтын цэгийн ажилтай ажиллана. Мөн 12.30 цагт Чингэлтэй дүүргийн VII хорооны “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д Түгээлтийн цэгийн төлөөлөл, иргэдтэй уулзаж, 13.40 цагт Сонгинохайрхан дүүргийн XXIV, XXV хороонд ажиллана.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11.00 цагт НЗДТГ болон Монголын сансар судлалын хөгжлийн төвөөс Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн ёслолын талаар мэдээлнэ.

11.30 цагт Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр  ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар мэдээлнэ.

Связанные новости