ӨНӨӨДӨР: “Гааль-Бизнесийн уулзалт 2019” эхэлнэ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 24-нд болох үйл
явдлын тойм:
09.00 цагт “Кемпински Хаан Палас” зочид буудалд “Эмнэлзүйн
микробиологич, сүрьеэгийн лаборант нарын үндэсний XIII зөвлөгөөн" болно.
09.00 цагт “Пума” зочид буудалд “Ухаалаг хотууд: Тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” олон улсын хурал болно. Утас: 98119897
09.00 цагт “Туушин” зочид буудалд “Дижитал хөгжилд хамтдаа” форум болно.
09.00 цагт ГХЯ-нд Төв болон Зүүн хойд Азийн экспеотүүдийн уулзалт “Зэрлэг амьтдын өвчлөл” сэдвээр үргэлжилнэ. Утас: 88054040
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Үндэсний хөгжлийн газраас
Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний
төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99003052
10.00 цагт НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ХНХЯ-наас
“Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын дүн шинжилгээний тайлангийн хэлэлцүүлэг”
зохион байгуулна.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
10.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн
ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга,
хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны талаар мэдээлнэ.
10.00 цагт МҮХАҮТ-д “Гааль-Бизнесийн уулзалт 2019” эхэлнэ. Утас:
99145985, 99106505
11.00 цагт Сүхбаатарын талбайд Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ-ны
нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 88111619
12.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Бид уучлахгүй
хөдөлгөөн”-өөс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлж, цуглаан зохион
байгуулна. Утас: 88087539, 88744696
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос
НМХГ-ын шалгалтын талаар мэдээлнэ.
11.30 цагт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин
Б.Мягмарсүрэн “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтын талаар
мэдээлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн залуучуудын холбооноос
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын талаар мэдээлнэ.
12.00 цагт Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос
түрээсийн төлбөр үндэслэлгүй нэмснийг эсэргүүцэж ТУЗ-ийн гишүүд болон НЗДТГ-т
хандах талаар мэдээлнэ.