Хэлмэгдэгсдийн хөшөөний урд майхантай суулт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ"Монголоо аваръя хөдөлгөөн"-ийхөн өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд майхантай тайван суулт хийж байна.
Өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд байгуулагдсан "Монголоо аваръя хөдөлгөөн" төрийн гурван өндөрлөгт хандан асуулга хүргээд байгаа. Уг асуулгад "Ирээдүйгээ хэдэн төгрөгөөр өрөнд тавьсан бэ?", "Баялагтай Монгол үгүйрлээс гарахад хэдэн жил хэрэгтэй вэ?", "Иргэн хүн хэзээ эх орондоо эзний ёсоор амьдрах вэ?" гэсэн асуулт багтаж байгаа юм. Тэд уг асуултдаа хариулт авахыг шаардаж энэ сарын 4-нд Тусгаар тогтнолын талбайд, 5-нд Чингисийн талбайд тайван жагсаал хийсэн. Харин өнөөдөр тус хөдөлгөөнийхөн Хэлмэгдэгсдийн хөшөөний урд майхантай суулт хийж байна. Майхантай суулт ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх аж.
Мөн тус хөдөлгөөнөөс санаачлан нийслэлийн дүүргүүдэд тусгай цэг ажиллуулан санал асуулга явуулж байгаа юм байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн цэг Саппоро үйлчилгээний төвийн урд байрлажээ.
Н.Туяа