Р.Эрдоган: аюулгүй бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Турк улс Евфрат мөрний зүүн, Сирийн хойд хэсгээр аюулгүй бүс байгуулах ажлыг энэ сарын эцсээр эхлүүлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт мэдэгджээ.
“Евфрат мөрний зүүн нутгийн зурвас дагуу аюулгүй бүс байгуулах ажлыг есдүгээр сарын сүүлийн долоо хоногт эрчимжүүлнэ” гэж Р.Эрдоган Шударга ёс, хөгжлийн намын төлөөлөгчидтэй уулзах үеэр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сарын 7-нд АНУ, Туркийн зэвсэгт хүчний төлөөлөгчид Сирийн дүрвэгсдийг эх орон руу нь буцаах үйл ажиллагааг явуулах энхийн бүс болон Сирийн хойд хэсгээр аюулгүй бүс байгуулахаар тохиролцжээ. Мөн уг ажлын хүрээнд Турк улсад Хамтарсан үйл ажиллагааны төв байгуулахаар болжээ.