Их Британид бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах саналыг дэмжсэнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/.
Их Британид бүх нийтийн ээлжит бус
сонгууль явуулах талаарх Ерөнхий сайд Борис Жонсоны саналыг парламентын гишүүд
дэмжээгүй байна.
Мягмар гарагт
парламентын гишүүд Их Британийг Европын Холбооноос гэрээгүйгээр гаргахыг
хориглох хуулийн төслийг олонхийн саналаар дэмжсэн юм. Б.Жонсоны мэдэгдсэнээр,
уг хуулийн төсөл хэлэлцээнд саад учруулах бөгөөд одоо гаргах боломжтой цорын
ганц шийдвэр бол сонгууль явуулах ажээ.
Харин Хөдөлмөрийн
намын дарга Жереми Корбин Ерөнхий сайдыг Их Британийг ЕХ-ноос гэрээгүйгээр
гаргахыг хичээж байна хэмээн буруутгажээ. Мөн тэрбээр манай намын гишүүд уг
хуулийн төсөл батлагдсан тохиолдолд ээлжит бус сонгууль явуулахыг дэмжинэ гэж
хэлсэн байна.