Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /NHK/. Бид шаардлагатай гэж үзвэл уран баяжуулалтын хэмжээг хоёр өдрийн дотор 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж Ираны албаны хүн мэдэгджээ.
Ажиглагчдын үзэж байгаагаар, Техраны энэхүү алхам нь 2015 оны цөмийн гэрээнд гарын үсэг зурсан Европын орнуудаас эдийн засгийн тусламж авах зорилготой байж магадгүй юм.
Өнгөрсөн долдугаар сард Иран уран баяжуулалтаа гэрээнд заасан 3.67 хувиас давуулжээ. Үүнээс хойш ураны баяжуулалтын хэмжээ нэмэгдсээр 4.5 хувьд хүрсэн байна.
АНУ Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ураны баяжуулалтыг тогтоосон хязгаараас давуулсан гэж Иран эрх баригчид мэдэгджээ.