Цагдаагийн байгууллагын нэрийг барьж залилан хийж буйг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-07 13:49:32

Цагдаагийн байгууллагын нэр барьж залилан хийх явдал гарсаар байна.ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Д.Баатархүү сүүлийн үед гадаадын иргэдийг цагдаагийн ажилтан нэрээр шалгаж байна гэсэн мэдээлэлд хариу өглөө.

 Монгол Улсад түр, удаан хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэдийн гэрээр орж, цагдаагийн байгууллагаас бүртгэл судалгаа авч байна гэх нэрийдлээр анкет бөглүүлсэн тохиолдолд нэн анхааралтай хандахыг ЦЕГ-аас сануулж  байна. Цагдаагийн байгууллагаас гадаадын иргэдийн гэрээр явж бүртгэл судалгаа авах ямар нэгэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаагүй гэдгийг ч албан ёсоор мэдэгдэв. Цаашид цагдаагийн байгууллагын нэр барьж залилах явдлаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Ж.Батсайхан

Связанные новости