АНУ-ын компаниудад хориг арга хэмжээ авна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /CGTN/. Тайвань руу зэвсэг нийлүүлэх үйл ажиллагаагаа зогсоож, цэргийн салбар дахь харилцаа холбоогоо таслахыг АНУ-аас шаардаж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үер мэдэгджээ.
Үүний зэрэгцээ БНХАУ өөрийн ашиг сонирхлоо хамгаалах үүднээс авах шаардлагатай арга хэмжээнүүдийн хүрээнд Тайваньд "F-16" сөнөөгч онгоц нийлүүлэх үйл ажиллагаанд оролцсон АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мягмар гарагт АНУ-ын Төрийн Департамент гадаадын орнуудад цэргийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Тайваньд “F-16C/D Block 70” загварын 66 сөнөөгч онгоц болон 8 тэрбум ам.долларын өртөг бүхий сэлбэг хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх санал гаргаж, саналыг Конгресстоо хүргүүлжээ.