“Volkswagen” Хятадын зах зээлээс автомашинуудаа эргүүлэн татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /TASS/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” /"Фольксваген"/ концерн Хятадын зах зээлээс 103 мянга гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Энэ тухай тус улсын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар мэдээлсэн байна.
Тус газрын мэдээлснээр бол, 2010 оны нэгдүгээр сараас 2016 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд үйлдвэрлэн Хятадад экспортолсон “Volkswagen Touareg” загварын автомашинуудыг эргүүлэн татах аж.
Эдгээр автомашины тоормосны дөрөөний механизмын цоожлох цагираг хийгдээгүй байж болзошгүй тул осол гарах эрсдэл өндөр байна гэж “Volkswagen” компани мэдэгджээ. Германы компани тоормосны механизмд илэрсэн согогийг үнэ төлбөргүй засч өгөхөө амласан байна.
Д.Жаргал