БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-08 18:24:45

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ болон Японы Гадаад хэргийн дэд сайд нар хоёр улсын стратегийн ээлжит яриа хэлэлцээг хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдээлжээ.


“Хоёр улсын хооронд хүрсэн тохиролцооны дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лэ Юйчэн наймдугаар сарын 10-нд Японд айлчилж, тус улсын Гадаад хэргийн дэд сайд Такэо Акибойтэй стратегийн яриа хэлэлцээ хийнэ. Талууд мөн хоёр талын болон олон улсын харилцаа, мөн бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцоно” гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Хоёр улсын стратегийн яриа хэлэлцээг долоон жилийн дараа дахин эхлүүлж байгаа болохыг БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Энэ удаагийн яриа хэлэлцээ нь улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, Хятад-Японы харилцааг аажмаар хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж БНХАУ-ын эрх баригчид найдаж байгаа аж.

Связанные новости