Сиритэй залгаа хилд энхийн коридор байгуулах бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. Туркийн эрх баригчид Сиритэй залгаа хилийн дагуу аюулгүй
байдлын бүс байгуулах бодолтой байгаа тухай “Daily Sabah” сонин мэдээлжээ.
“Турк улс Сиритэй залгаа хилийг террористуудаас цэвэрлэх замаар энхийн
коридор байгуулах бодолтой байна” гэж Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дүнд хийсэн мэдэгдэлд дурджээ.
Өмнө нь Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар АНУ-ын Батлан
хамгаалахын сай Марк Эспертэй утсаар ярьж, талууд Сирийн хойд хэсэг дэх аюулгүй
байдлын бүсийн асуудлыг хэлэлцжээ.
"Тус аюулгүй байдлын бүс нь АНУ-тай уялдуулан Туркийн хяналтанд байх ёстой.
Хэрэв Турк улс АНУ-тай нэгдмэл саналд хүрч чадахгүй бол эрх баригчид аюулгүй
байдлын бүсийг дангаар байгуулахаас өөр аргагүйд хүрнэ” хэмээн Хулуси Акар
мэдэгдсэн байна.