Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 15 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-29 14:46:16
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Анхан шатны шүүхүүдийн энэ оны эхний зургаан сард шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4018 хэрэг буюу 15.8 хувиар буурсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэв.


Үүнд гэрээний эрх зүйн маргаан, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг маргаан, хөдөлмөрийн эрх зүйн маргаан, газрын маргаан буурсан нь голлон нөлөөлсөн байна.


Гэр бүлийн тухай хуулиар нийт 2108 хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 177 буюу 7.7 хувиар буурсэн үзүүлэлт юм. Тодруулбал гэрлэлт цуцлах маргаан 161 буюу 11.6 хувиар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаан 43 буюу 7.8 хувиар тус тус буурчээ. Харин эцэг эх байх эрх хасах шүүх хурлын тоо 85.7 хувиар өссөн байна.  

Связанные новости